Мэргэн
2008-12-28
POEMS

Ангилал: Дурсамж

Амьдралд хандах үзэл бодол, санал дүгнэлтээ бурханаас заяагдсан торгон мэдрэмжээрээ дамжуулан утга төгөлдөр, яруу сайхан үгсээр дүрслэн буулгадаг хүмүүсийг яруу найрагч гэх. Миний бодлоор Монголд жинхэнэ яруу найрагч цөөхөн байдаг, дийлэнх нь зүгээр л гоё чамин үгээр хөөцөлдөгчид. Би бол мэдээж яруу найрагч биш. Угаасаа надад шүлэг бичих чадвар ч байхгүй, авьяас гэвэл дэндүү хол дутна. Тэгээд ч шүлэг бичих миний амьдрал биш. Гэхдээ шүлгэрхүү юм бичиж үзсэн шүү. Хүн бүрийн амьдралд бодох санах юмгүй балчир насны гэгээн дурсамжууд байдаг даа. Миний яг тийм дурсамжуудын нэг бол 13 насандаа сараачсан хэдэн мөр холболтууд. Одоо буцаад уншихаар хэлэх гээд байгаа санаа байхгүй, юу бодож бичсэн нь мэдэгдэхгүй, ёстой санасныхаа зоргоор авч өгчээ. Гэхдээ л хүүхэд насны гоё дурсамж болохоор энд орууллаа. Дурсаал, инээгээл гоё ш дээ. 12,13 насандаа бичсэн шүлгүүд шүү.


Багш
Ариун эрдмийн нүд нээлгэсэн
Агуу ухааны шим хөхүүлсэн
Алтан дэлхийд багш шиг
Ачтай хүн даанч ховор
     Бодол ухааныг гийгүүлж
     Бодь сэтгэлийг төрүүлж
     Номин цэнхэр дэлхийд
     Номын хүчийг хураадаг
Багш таны ачийг хариулахад
Бөмбөрцгийг бэлэглэсэн ч багадна
Багш таны хүчийг хэмжихэд
Барагтай хэмжүүр дутна
Хонгорзул
 
Эхийн сэтгэл хонгорзул
Эрхэм цэцэгс хонгорзул
Ээжийн охин хонгорзул
Энэ дэлхий хонгорзул
Нэргүй
 
Сарнай цэцэг сайхан
Саруул орчлон түүн шиг байгаасай
Цэнхэр яргуй цэмцгэр гоёхон
Цэнхэр дэлхий түүн шиг байгаасай
Хүсэл хясал хоёр
Хүсэл хясал хоёр
Хүйн холбоотой зууралдаж
Аль нэг нь алга бол
Амьдрал өөрөө арилнам
     Хүслийн ачаар төрөөд
     Хяслын бачаар төгсдөг
     Хүний хорвоо гэдэг
     Хүнд халгаатай орчлон
Хэрэв энэ жам үгүй бол
Хэн хүнгүй энхжиж
Хүүгээ тэвэрсэн ижийнүүд
Мөнхөд амьдран жаргахсан
     Хормын төдийд жаргаад
     Хорвоогоос хальдаг жамтай
     Хүслийг боомилон боосон
     Хяслыг нүгэлт шулам гэлтэй
Ээждээ
Ээж минь та
Энэхэн дэлхийн хаанаас ч
Эрээд олохгүй эрдэнэ
Сураад олохгүй сувд билээ
     Ээж минь та
     Хорвоод ганцхан заяах
     Алтан аминаас минь ч илүү
     Эрхэм нандин цогцос билээ
Ээж минь та
Өөрийгөө гэхээсээ илүү
Үрээ гэсэн сэтгэлтэй
Өршөөлт нэгэн бурхан билээ
     Ээж минь та
     Энэрэл өршөөлгүй энэ л хорвоог
     Эхийн дуугаараа уярааж чадах
     Хосгүй эрдэмтэй ачтан билээ
Ээж минь та
Нарт ертөнцөд намайгаа төрүүлж
Хүний зэрэгт хүргэхийн тулд
Хүслийн дээд жаргалаа ч мартагнасан нэгэн билээ
     Ээж минь та
     Баян цатгалан байгаагүй ч
     Бусдын эд зүйлд буу шуна гэж     
     Багаас минь намайг сургасан билээ
Ээж минь та
Эрээн бараантай энэ л орчлонгийн
Эвйиг олж амьдарсаар
Хүү намайгаа хүн болгосон билээ
     Ээж минь та
     Ачийн хариу гэж нэхэлгүй
     Арван гурван жил намайгаа өсгөхдөө
     Алдаа эндлийг минь засаж залруурсаар ирсэн билээ
Ээж минь та
Хүнээс ялгарах гойд зүйлгүй ч
Бусдын хайрыг булааж чаддаг
Хүндэт нэгэн хүн билээ
     Ээж минь та
     Эгэл жирийн амьдралтай ч
     Үрийнхэ төлөө гэсээн
     Өөрийнхөө амьдралыг эс тоомсорлосон билээ
Ээж минь та
Хүнлэг сэтгэлээрээ орчлонг гийгүүлж
Хүсэл зоригийг минь биелүүлэхийн тулд
Хүү наддаа сэтгэлийн тэнхээ өгдөг билээ
     Ийм ч учраас би
     Хамгийн түрүүнд ээж таньда мөргөе
     Харин дараа нь эрдэмтэн багшдаа мөргөе
     Сүсэглэн биширдэг бурхан шүтээндээ мөргөе
     Сүүлчийн удаа эрдэм номондоо мөргөе
Хун
Замаг ээргэхнээр хооллодог
Зургаан өндөг гаргадаг
Зуун зуунд ч устаагүй
Зуу зуугаар байдаг     
     Хагацаж салшгүйн бэлэг тэмдэг
     Хамгаас хамгаалагдаж дархлагдсан
     Хамгийн үзэсгэлэнт хунгийн тухай
     Хоёр гурван мөрийг холбож байгаад хэлбэл
Гангар нэртэй гайхамшигт хун нь
Гоолиг урт хүзүүтэй
Гоё сайхан биетэй
Голдуу ургамлаар хооллодог
     Хуруут нэртэй хун нь
     Харсан хүнд бахдалтай
     Харц булаам хүзүүтэй
     Хамгийн эртний дархан цаазат шувуу юм
Ийм хоёр хунгийн тухай
Илүү ихийг мэдэхийг хүсвэл
Хунгийн тухай сэдвийг
Хулчийж залхууралгүй уншаарай
Тарвага
Хурц махир хумстай
Хүрэн бор үстэй
Хад чулуунд амьдардаг
Хамгаас ашигтай тарвага
     Арьс шир нь ашигтай ч
     Амтат сайхан махтай ч
     Айж болгоомжлох нэгэн зүйл
     Амьдралаас хагацуулах аюулт өвчнөөс нь сэргийл
Ургамал ногоог мэрж иддэг
Ус ердөө ууж чаддаггүй
Урд хөлөөрөө газар ухаад
Уул талд амьдардаг тарвага
Нохой
Харанхуй шөнийн нам гүмд ч 
Хахир хүйтэн өвлийн цагт ч
Хайртай эзнээ хамгаалсаар
Хамаг насаа өнгөрүүлнэ
     Өлдөж сульдсан ч
     Өстөн дайсныг хавьтуулдаггүй
     Өөрийн эзэндээ үнэнч байж
     Өрсөлдөгчөө ялан өөрөө нөхцдөг
Гэрийн манаач гэгдэх
Гэмгүй энэ амьтан нь
Гэдэс өлсгөлөн байсан ч
Гэрийн эзэнд үнэнчээр зүтгэдэг
     Саар хүний санаанаас
     Сайн нохойн тус ачтай
     Бялт сумгүй буунаас
     Банхар нохойн сүр хүчтэй
Багшдаа
Оюун ухааныг нээн таниулж
Олдошгүй эрдмээ өвөрлүүлсэн
Энгүй ачтан багш тандаа
Эгшигт шүлгийг зориулъя
     Хорвоод би мэндлэхдээ
     Хонгор ээжээсээ төрсөн
     Хожим сургуульд ороод
     Хоёрдогч ээжээ олсон
Хүн хүнээс онцгой зүйлгүй ч
Хүүхэд сэтгэлд хоногшиж чаддаг
Хүсэл татсан багш таныгаа
Хүндэтгэж бүр дээдэлж явна
     Ирээдүйд би багш болоод
     Ижийнхээ ачийг хариулна
     Эрдмийн оргилд гараад      
     Ижий багшаа баярлуулна
Мөнгө
Мөнгө
Мөнхийн амийг бий болгохгүй ч
Мөхсөн ертөнцийг сэргээж чадахгүй ч
Алтан дэлхийд мөнгөгүйгээр
Амьдарч ер нь болно гэж үү?
     Мөнгө
     Мөрөөдөл хүслийг ямагт биелүүлэхгүй ч
     Мөнхөд амар тайванг авчрахгүй ч
     Хорвоо ертөнцөд мөнгөгүйгээр
     Хол явж болно гэж үү?
Мөнгө
Төрсөн биенээс минь илүү биш ч
Түмэн ардаас минь тустай бус ч
Төр улсаа мөнгөгүйгээр
Төсөөлж ер нь болно гэж үү?
     Мөнгө
     Эцэг эхээс минь ачтай биш ч
     Эрхэм нөхдөөс минь үнэнч бус ч
     Энэ л орчлонд мөнгөгүйгээр
     Ихийг бүтээж чадна гэж үү?
Гэвч мөнгө,
Баяд ноёдыг баярлуулж чадах
Барлаг ядууг ч уяруулж чадах
Авилгал бялдуучлалыг ч тэтгэж чадах
Адтай шулам мөнгө ажгуу
 
     
 


Comments

2013-02-17 -

Бичсэн: Зочин

нандиа гоё шүү

. Шууд холбоос


2009-01-06 -

Бичсэн: Хонгороо (зочин)

Хонгорзул гэдэг шүлэг байна гээд би шоолуулж билээ. 13 настай хүүхэд гэхэд сайн бичсэн байхгүй юу. угийн чи сүрхий л дээ.

. Шууд холбоос


2008-12-29 -

Бичсэн: Алмас

Хоох 13-тайдаа бичсэн гэвэл чи үнэхээр авъяастай бололтой...

. Шууд холбоос


2008-12-28 -

Бичсэн: Гэрэлт Найзууд

хөөрхөн юмаа
амжилт мэдээж хэрэг
энэ хэмжээнээс ахисан байгаа...
гарцаагүй

. Шууд холбоос


2008-12-28 - ymar ih awayas we?

Бичсэн: Зочин

12,13 nasandaa bichsen gehed sain bichsen bn shuu. Goy shulegnuud bn. winking

. Шууд холбоос



Бичлэг: 38 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн




:-)
 
xaax