Мэргэн
2009-01-16
ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ

Ангилал: Хэн нэгэнд хэрэг болж магад

5. Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх

          Хөнгөрүүлэх нөхцөл байдал

          ЭХ-ийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн §55.1-т ял хөнгөрүүлэх 10 нөхцөл байдлыг зааж өгсөн бөгөөд тэдгээрээс бодлогын нөхцөлтэй холбогдуулан шалгаж болох ганц нөхцөл нь §55.1.1 дэх хэсэгт заасан “Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бол ялыг

хөнгөрүүлнэ” гэсэн хэсэг юм. Гэтэл “Ө”-ийн хувьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял тэнсэж байсан учир ялыг хөнгөрүүлэх боломжгүй юм. “С”-ийн хувьд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн учир мөн л ялыг хөнгөрүүлэх боломжгүй.

Хүндрүүлэх нөхцөл байдал

ЭХ-ийн 56 дугаар зүйлийн §56.1-т ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдлуудыг дурьдсан байдаг. Эдгээрээс бодлогын нөхцөлтэй холбогдуулан шалгах шаардлагатайг нь авч үзье.

ЭХ §56.1.1. гэмт хэрэг давтан үйлдсэн

Эрүүгийн хуулийн нэг зүйл хэсэгт заасан гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдэхийг давтан гэмт хэрэг гэдэг. “Ө” болон “С” нар өөр өөр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн тул давтан гэж үзэхгүй.

ЭХ §56.1.2. гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн

“Ө”, “С” нар ЭХ-ийн 98 дугаар зүйлд заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тул ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал болгоно.

ЭХ §56.1.10. согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн.

Бодлогын өгөгдөлд тэднийг архи ууж байгаад зодолдсон, мөн архи авахаар дэлгүүр орсон гэж байгаагаас үзвэл согтуу байсан байна.

ЭХ §56.1.12. шүүхийн шийтгэх  тогтоол  биелүүлэхийг хойшлуулсан буюу ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд, эсхүл ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн.

“Ө” нь 2006 оны 6 сард шүүхээс 2 жилийн тэнсэнгийн ялаар шийтгүүлээд тэнсэнгийн хугацаандаа буюу ялтай байхдаа дахин 2006 оны 9 сард гэмт хэрэг үйлдсэн тул энэ нь хуулийн дээрх хэсэгт заасны дагуу ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал болгон авч үзнэ.


Comments

2014-11-18 -

Бичсэн: tengis (зочин)

eruugiin bodlogo bodoh aragchlal-iig yaaj tataj avah ve? mash heregtei yumnuud ih bnaa! esvel mini @-r send hij ogooch... t_mongol@yahoo.com

. Шууд холбоос


2011-03-25 - мэдлэг

Бичсэн: мөөгий (зочин)

би чамаас мундаг болноо энэ бол зөв өрсөлдөөн чи одоохондоо надаас илүү ярзайтал инээх чи мундаг маргахгүй би ичиж байна өөрөөсөө

. Шууд холбоос


2009-11-26 -

Бичсэн: duku

yg odoo orjigo aimir heregtein bn bayrlaloo

. Шууд холбоос


2009-10-25 - Mn

Бичсэн: Зочин

Hi.hiisverleliin zarchmiin talaar yum taviach oilgodoggui

. Шууд холбоос


2009-09-27 - Би нүүчихсөөн

Бичсэн: Мэргэн

http://mergenii.blog.banjig.net/ Ийшээ нүүчихсэн энд иргэний бодлого бодох аргачлал байгаа шагайгаад үзээрэй

. Шууд холбоос


2009-09-26 -

Бичсэн: Зочин

баярлалаа бүх мэдээлэл хэрэгтэй юм бна, иргэний бодлого бодох аргачлалыг нэмж оруулбал их баярлана шүү алга ташилт

. Шууд холбоос


2009-03-05 -

Бичсэн: dao

ийм л учиртайм бий

. Шууд холбоос


2009-03-05 -

Бичсэн: мэргэн (зочин)

Оргилоо би энд юм бичихээ болиод удаж байна өө. Банжиг рүү нүүсэн байгаа. www.mergenii.banjig.net гэж байгаа. Сувдаа ч гэсэн банжиг рүү орвол иргэний аргачлал бас байгаа шүү. удахгүй үндсэн хуулийн аргачлал тавина аа

. Шууд холбоос


2009-03-05 - bayrlalaa

Бичсэн: suwdaa

ta ystoi heregtei ym tawisan bnshtee, bi say ervvgiin bodlogiin bvren bichilt hiih gj tanii ymnaas ih ch ym harj surch awlaa.tnx big grin

. Шууд холбоос


2009-02-19 -

Бичсэн: dao

Чи энд байдаг байсиймуу форумдаа бичлэг оруулахгүй байхаар чинь гайхаад байсиймаа хамгийн сүүд бичсэн бичлэгийнхээ хариуг эндээс олдог байна шд /хаанаа явнадаа гэсэн/ гоё блог байна амжилт хүсий өшөө илүү олон хүмүүст хэрэгтэй юм бичээрэй
!Оргил! нь байлаа

. Шууд холбоос



Бичлэг: 15 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн




:-)
 
xaax