Мэргэн
2014-03-14
АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД

Ангилал: Бодрол

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тухай амтай болгон ярьж, үзэгтэй болгон бичиж байхад би яаж дутах билээ. Угаасаа ч бичсээр, ярьсаар ирсэн л дээ, гэхдээ тэдгээр нь сэтгэгдэл төдий л байв. Харин энэ удаад өөр бусад улсуудын эксүүд манай хүнтэй адилхан байдалд орчихоод ямар ааш аяг гаргаж байсан талаар жижигхээн харьцуулалт маягийн юм бичихээр шийдлээ.
Авлигыг бүрэн нухчин дарсан улс манай бөмбөрцгийн хаана ч байхгүй, их үү бага уу гэдгээрээ л ялгагдана. Ингэж хэлснээрээ Н.Энхбаярыг өмөөрөөд байгаа юм биш, гэхдээ ганц манай улсын Ерөнхийлөгч л авлига авсан хэргээр шалгагдаж байгаа гэвэл
 эндүүрэл болно. Авлига авсан, өгсөн хэргээр шалгагдсан, ялаа эдэлж байгаа экс Ерөнхийлөгчид нэгээр зогсохгүй улсад байж л байна. Манай эксээс ялгаатай нь тэдний хэн нь ч өргүүлээгүй, салаавч гаргаагүй, сонскүйвайна сонскүйвайна гэж чихээ таглан нялхраагүй, ээж, эхнэр нь дөрвөн зүг, найман зовхист захиа занаа бичээгүй. Харин өлсгөлөн зарласан тохиолдол бий ч тэр нь хууль ёсны дагуу үйлдэл байсан. Жишээ болгож ойрын хугацаанд авлигын хэргээр шалгагдсан 3 улсын экс Ерөнхийлөгчийн тухай товчхон дурдъя.

Тайвань

"Тайваний хүү" хэмээх нэрээрээ алдаршсан 2000-2008 оны хооронд 2 удаа тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан 58 настай Чен Шуй-Биан болон тэргүүн хатагтай Ву Шү-Чен нарт 2009.09.11-ний өдөрТайпейгийн дүүргийн шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон. Шалтгаан нь улсын мөнгө шамшигдуулсан, хуурамч бичиг баримт үйлдсэн, мөнгө угаасан, авлига авсан зэргээр улсад 15.3 сая долларын хохирол учруулсан явдал. Мөн Чений хүү мөнгө угаасан гэмт хэрэгтээ 2,5 жил, бэр нь 1 жил 8 сарын ял авсан.

Шүүх хурал болж байхад гадаа нь 100 гаруй дэмжигчид нь "А-Биан (Чений хоч)-ыг чөлөөл" гэсэн шар өнгөтэй баннер барин зогсож байсан. Зарим нь түүнийг үргэлжлүүлэн хорьсоор байвал үймээн дэгдээхэд бэлэн гэж байв. Улс төрийн тоймч Антонио Чианг "Түүнийг баривчилсан нь хууль бус. Тэр авлига авсан болохоос хүн алаагүй, тэгээд ч экс Ерөнхийлөгч шүү дээ" хэмээж байв. Гэсэн ч ямар нэгэн мөргөлдөөн, үймээр болоогүй юм. Харин Чен удаан хугацаанд өлсгөлөн зарласан ч өөрийн үйлдэлдээ гэмшиж буй тухай дурсамж номоо бичсэн.

Бүгд найрамдах солонгос улс

Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Roh Moo-Hyun нь 62 насандаа авлигын хэргээр шалгагдаж байхдаа гэрийнхээ хойно байрлах хаднаас үсрэн амиа хорлoсон байна. Тэрээр өглөөний 5.30 цагийн үед гэрээсээ гарсан бөгөөд 6.30 цагийн үед түүнийг олж, эмнэлэгт хүргэхэд толгойндоо хүнд гэмтэл авсны улмаас 9.30 цагт нас барсан.

Экс Ерөнхийлөгч Roh Moo-hyun нь 2003-2008 онд Ерөнхийлөгчийн алба хашиж байсан бөгөөд Өмнөд Солонгосын нэгэн бизнесмэнээс 6 сая долларын авлига авсан хэргээр шалгагдан 10 цаг гаран байцаагдсаны дараа дээрх хэрэг болсон юм. Тэрээр байцаалтанд орохынхоо өмнө сэтгүүлчдэд "Би та бүхний нүүр лүү эгцлэн харж чадахааргүй ичгүүртэй байдалд орчихлоо. Та бүхний сэтгэлийг гонсойлгож байгаадаа уучлалт гуйж байна" гэсэн бол амиа хорлохоос ойролцоогоор цаг хагасын өмнө компьютер дээрээ "Би маш олон хүнд өртэй. Надаас болж маш олон хүн зовж шаналсан. Тэдний ирээдүйд амсах зовлон зүдгүүрийг төсөөлж ч чадахгүй нь." хэмээн бичиж үлдээсэн байжээ.

Испани

Испанийн экс Ерөнхийлөгч Jaume Matas нэгэн сэтгүүлчид өөрийгөө магтуулж бичүүлэхийн тулд авлига өгдөг байснаа хэлж, уучлал гуйсан бөгөөд үр дүнд нь 6 жилийн ял авсан байна. Тэрээр 2003-07 оны хооронд Antonio Alemany хэмээх сэтгүүлчид өөрийг нь магтсан нийтлэл бүрийн төлөө нийт 660,000 доллар төлсөн байна. Сэтгүүлч хуурамч бичиг баримт үйлдсэн, нийтлэл бичсэнийхээ төлөө 3 жилийн ял авсан.

Монгол Улс

Үйл явдлын товчооныг бүгд мэдэж байгаа болохоор би энд нурших нь илүүц биз дээ. Дахин санахыг хүсэж байгаа бол доорх бичлэгийг үзнэ биз.
http://www.youtube.com/watch?v=2JIDlwYKyaY
http://www.youtube.com/watch?v=lMtE_aBzRUw


Эцэст нь хэлэхэд магадгүй хэн нэгэн "Н.Энхбаярын авлига авсан нь нотлогдоогүй шүү дээ, наад хүмүүс чинь авлига авснаа хүлээн зөвшөөрчихсөн байна" гэж хэлэх байх. Би энд авлига авсан үгүйн тухай бичих гээгүй. Харин аль ч улсад авлигачид их бага хэмжээгээр байдаг, тэд сэжигтнээр татагдсан тохиолдолд хууль тогтоомжоо хүндэтгэж, хэрэг нь нотлогдвол ард түмнээсээ уучлал гуйж, зарим нь ичгүүртэйгээр амьд явснаас үхсэн нь дээр хэмээн үзэж байна. Гэтэл манай улс гэхээрээ л Ерөнхийлөгч нь хууль тогтоомжийг уландаа гишгэх ёстой юм гэж үү, авлига аваагүй юм бол зүгээр л шалгуулчих л даа. Амиа хорло гээгүй, уучлал гуй гээгүй, зүгээр л шалгуулчих. Гүйцээ.



2012-05-20 17:04:44

Comments


Бичлэг: 2 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн




:-)
 
xaax