Ангилал: Бодрол
Миний монгол түмэн үр хүүхэддээ утгыг бодож, бэлэгдлийг ерөөж алдар хайрладаг ардын сайхан уламжлалтай. Харин Америк зэрэг улс утгыг чухалд тооцохгүй, дуудлага, сонсогдох байдлыг илүүд үздэг гэж уншиж байсан юм байна. Нээрээ ч тийм. Жишээ нь Fisher, Fox, Baker гэх мэт. Монгол хүн хүүхэддээ дээрх нэрнүүдээс өгвөл хөөрхий тэр хүүхэд насаараа бусдын доог тохуу болох байлгүй дээ. Хөөе Загасчаан, Үнэгээ, Талхчаан гээд л дуудахаар ямар л олигтой байв гэж. Харин ч доромжлох хүнээ л ингэж дуудах байх. Ойрын жишээ гэвэл "Талх" Ганхуяг байх шив дээ. Ганц нэг нь иймэрхүү байдлаар егөөдүүлээд байгаа болохоос олонх нь аав, ээжийнхээ хайрласан нэрийг "аягүй" сайхан уриатайгаа хослуулж, айхтар сайн ашиглаж байна цаад улс төрчид чинь.
Миний санаж байгаагаар 2008 оны сонгуульд "Иргэн бүрт ЭРДЭНИЙН хувь" гэдгээр С.Эрдэнэ гангарсан бол "Сэтгүүлч Уянга, Авлигачдын Аянга" уриагаар Г.Уянга сүүл толгойг холбож сүрхий хип хоп болохоо харуулсан. 2009 оны нөхөн сонгуулиар Д.Зоригт "ЗОРИГТой зүтгэж, ЗОРИГТой шийднэ" гэсээр ялсан.
Энэ жилийн хувьд нүдэнд ил анзаарагдсан нь гэвэл Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа Л.Амгалан "Иргэн АМГАЛАН бол нийгэм АМГАЛАН" гэсэн бол өрсөлдөгч нь болох Д.Үүрцайх "Улс төрд ҮҮР ЦАЙлгах" юм байх.
Өөр зөндөө л иймэрхүү жишээ байгаа байлгүй дээ. Та бүхэн мэддэгээ үргэлжлүүлээд бичнэ биз. Гэснээс би хэзээ нэгэн цагт нэр дэвшлээ гэхэд уриа бол бэлэн шүү. "МЭРГЭН зөв бодлогыг МЭРГЭНтэй хамт дэмжье. Сонголт тань МЭРГЭН байг!!!"
2012-06-14 12:26:53