Мэргэн
2014-03-14
ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ

Ангилал: Бодрол

     Монголчууд бид уг үндэс, удам язгуураараа ухаан мөчид, сэтгэхүй дорой ард түмэн юм. Та нар бод, өнө эртний Грек, Ромоос эхлээд, өнөө цагт Америк, Франц нь манлайлаад улс бүхэнд л цэцэн цэлмэг хүмүүс утга төгөлдөр, уран яруу үгсийг мэргэн гэдэг нь баараггүй, оносон гэдэг нь гарцаагүй онч мэргэн сайхан хэлээд байгаа юм. Гэтэл монголчууд яаж байна, зүйрлэх гэж ядаад, сэцэрхэх гэж мунхаглаад, хэлэх гэсэн санаа байхгүй хэдэн үгсийг холбочихно. Тэрийгээ бас ичих ч үгүй зүйр сэцэн үг гээд байгаа юм. Сүржин нэртэй, даржин утгатай гэж, чааваас. Өмөөрөх гээд өрвөлзөөд байх хэрэг байх ч үгүй, өөрт тань зориулаад хэдэн жишээ дурдъя тэгвэл.

      Хүн ахтай, дээл захтай


 

     Ахгүй бол хүн биш гахай юу?, айлын том бол хүн биш нохой юу?, эгчтэй бол хүн биш эрвээхий юу, эсхүүл эрвээлж зэрэг эд юмс уу? эргүүтэж байгаа юм шүү. Захгүй л бол дээл биш үү? Их түүхч Рашид ад Диний 13 дугаар зуунд зурсан "Өгөөдэйг хаан ширээнд залсан нь", "Хубилай хаан, Чаби хатны хээрийн цайллага" зургийн баатрууд өмссөн байгаа захгүй, урт хормойтой хувцсыг дээл биш гэх үү, костьюм гэж элийрэхгүй гэж найдъя. Одоо ч өмссөөр байгаа лам нарын захгүй дээлийг пальто гэхгүй юм байгаа биз дээ.  

 

     Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ

 

     Хүн нэмэгдвэл хүн л нэмэгдэнэ ш. Ямар юмаараа хүнс нэмэгддэг юм. Өдөрт 200 сая хос үүл бороо хоёрын ажлыг хийж, хүн ам 400 мянгаар нэмэгдэж байна гэж сонссоноос өдөрт 200 сая хос загас наадуулж, дэлхийн хүнсний нөөц төдий хэмжээний загасаар нэмэгдлээ гэж сонсоогүй л юм байна. Хүнсээ нэммээр байгаа бол хөдөлмөрлө, бас дахин хөдөлмөрлө. Ор хөнжилдөө хөдөлмөрлөхийг хэлээгүй гэдгийг оюун ухаандаа тунгаагаарай даа.

 

     Магтсан хүүхэн хуриман дээрээ унгана

 

    Магтахгүй бол хуриман дээрээ унгахгүй, бусад үед унгаад, магтвал хуриман дээрээ унгаад, бусад үед унгахгүй байх уу? Эсхүүл бусад үед магтсан ч унгана, магтаагүй ч унгана, хуриман дээр бол магтвал унгана, магтахгүй бол унгахгүй юу? За энэ толгой эргүүлсэн асуулт ч яахав. Хүн магтсан ч эс магтсан ч хуриман дээрээ байна уу, хулгай хийж байхдаа байна уу хамаагүй унгах цаг нь болсон бол унгаж л таарна. Ахтай, ахгүй, эгчтэй, эгчгүй айлын ганц нь хамаарахгүйгээр хүн гэж нэрлэгдэх эрхтэй та хүссэн ч хүсээгүй ч өдөрт 1 литр хийг хэхэрч эсхүл унгаж гаргадаг. Унгалт нь дунджаар өдөрт 10. Хорт хийгээ гаргахгүй бол өмхийрч үхэх нигууртай. Хийгээ ялгаруулснаар судасны хана тэлж, цусны даралт буурдаг аж. Унгаж хийгээ гаргахгүй бол цусан дахь хүхэрт устөрөгчийн хэмжээ эрс буурч цусны даралт жирийн үеийнхээс илүү өндөр болно. Тэгэхээр унгас цусны даралтын түвшинг зохицуулах чухал үүрэгтэй. Хүүхнээ магтахгүй байж байгаад хуриман дээр нь унгуулахгүй болгочихвол даралт нь ихсээд харваад үхэх вий дээ. Хурим биш оршуулга болох вий вий.

 

     Их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий

 

    Энэ одоо хэзээ хэн ч зүйрлэж, цэцэлсэн үг юм бүү мэд. Лав оо сойз, бохь гараагүй үеийнх болов уу. Гарсан байсан ч хэрэглэж мэддэггүй, заваан балиар, эрүүл ахуйн аруйн цэврийг уландаа гишгэсэн, унхиагүй нэгэн нь л зохиосон хэмээн бодогдох юм. Өмхийрөөд л яваад байдаг. Эсхүүл жигтэйхэн ариун цэвэрч хүн ч байж мэдэх. Их, бага нь хамаагүй идсэний дараа шүд амаа угаах хүртэлх хугацаанд өмхий байх тул заавал шүдээ угаа гэж захиад л. Энэ ч тэгээд хувийн ариун цэвэр, зохион байгуулалтын л асуудал болохоос хэлж захиад, сургамжлаад, үеийн үед үрийн үрд түгээгээд байх үнэн үг мөн ч юм уу биш ч юм уу бүү мэд. Орчин үед бол үхэх нь үнэн, төрөх нь үнэн шиг ойлгомжтой л асуудал ш дээ хог гэж.

 

     Эцэггүй хүүхдийн толгой том, эхгүй хүүхдийн бөгс том

 

     Уншигч та өнчин хүүхдийн асрамжийн газар  очоод нэг үзээрэй. Ярайсан олон том толгой, жирийсэн олон том бөгс лав харахгүй гэдгийг тангараглая. Толгой, бөгс том байх чинь удамшлын асуудал болохоос биш, ураг төрөлгүйнх биш гэдгийг шинжлэх ухаан нотолчихоод байна цаана чинь.

 

     За тэгээд энэ мэтчилэн яриад байвал дуусахгүй. 100 хүний 99 нь лав ууцаа хугалуулж байснаас урмаа хугалуулъя гэнэ дээ. Газар даавуу байдаг нь ч юув дээ, байлаа ч зөөлөн байгаа ч уу үгүй ч үү. Төрийг хийсвэр ойлголт гэдгийг мэдэхээс биш түмэн ширхэг нүдтэй амьд организм гэж мэдэх ч үгүй юм байна. Төрсөн бие болгон хоёр нүдтэй байх алба  байх ч үгүй, нэг нүдтэй махчин загас байдаг гэж сонссон л биз дээ...................

 

     Монголоо модонд өлгөсөн монш вэ?! гэж зүхэх гэж байна уу намайг. Тэгвэл хүн шиг амьдаръя гэхээр өмнө нь нохой байсан юм уу, улс шиг хөгжье гэхээр урьд нь улс биш байсан юм уу гээд үгэн дээр л тоглоод, үзэл бодлогыг гуйвуулж ухантаад байгаа, увайгүй гаруудыг ч бас хамтад нь хараагаарай. Яадаг юм би үгний цаана үг байдгийг, үгс далдхан агуулгаа нуудгийг мэддэггүй үс богинотой ч ухаан муутай урагшгүй амьтадын нэг байгаа юм. Хараавал хараа, хамаа ч алга. Гэхдээ би хичнээн ухаан муутай ч дараах үгийг бол харин ч нэг ойлгоод байгаа юм даа. ХҮН ШИГ АМЬДАРЪЯ. УЛС ШИГ ХӨГЖЬЕ.

2012-06-08, 16:45:18

Comments

2024-02-25 -

Бичсэн: Зочин

Чи чинь одоо юу биччихсэн мэдрэл муутай лалар вэ

. Шууд холбоос


2023-06-04 -

Бичсэн: Зочин

Uheech erguu al mn

. Шууд холбоос


2016-03-17 -

Бичсэн: Зочин

togloj bgaa bailgui dee, haha

. Шууд холбоос



Бичлэг: 11 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн




:-)
 
xaax