Мэргэн
2014-03-14
ШАРТАЛТ

Ангилал: Бусад

Шарталт гэж юу вэ гэсэн асуултанд хариулж мэдэхгүй Монгол хүн байхгүй байх. Ядаж өөр дээрээ туршиж мэдрээгүй юм гэхэд өрөөлийн туршлагаар мэдчихсэн олон хүн бий. Энгийн үгээр хэлбэл шарталт гэдэг бол архи ууснаас болж тархи эргэж, дотор муухайрч, хэд хэдэн “зараа залгичихсан” юм шиг болохыг хэлнэ. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал уусан архины молекулууд нь цусан дахь сахарыг багасгаж, бие дэх усны хэмжээг хэт унагаж, витамин 12-г хорогдуулснаас болж үүддэг “үйлийн үр” юм.

Архин дахь этанол буюу Бразилчуудын машиндаа савлаж хийгээд бензин мэт ашиглаад байгаа бүрэлдэхүүн хэсэг нь боловсруулагдахдаа хэт их ус ашигладаг тул бие дэх усны хэмжээ хэт их унадаг бөгөөд үүнийг хүн гээч амьтан согтуудаа өөрөө ч мэдэлгүй цангаж үхэх шахдаг нь батлаад өгөх аж. Үүнээс болоод хүний тархины хэмжээ багасдгийг эрдэмтэд нэгэнтээ нотолсон. Харин яагаад “зараа залгисан” юм шиг болдог вэ гэвэл цусан дахь сахарын хэмжээ багассанаас болдог юм байна. Юуны учир багасав гэвэл архин дахь этанолыг боловсруулсны үр дүнд ходоодонд НАДХ-н хэмжээ ихсэн улмаар глуконеожиннесис (gluconeogenesis) гэх элэгний үйл ажиллагааг удаашруулж ингэснээр цусан дахь сахарын хэмжээ багасдаг аж.

 Яагаад ходоодны биш элэгний үйл ажиллагааг удаашруулж байна гэхээр архийг мэдэрлээ алдтал уухад ходоод богино хугацаанд энэ их этанолийг шингээж чадахгүй тул энэ нь ходоодны хананд очин шимэгдэж улмаар цусанд орж, цусан дахь “архи”-ны хэмжээг нэг ёсондоо ихэсдэг аж. Хортой бодисыг биенээс гадагшлуулж, цусыг цэвэрлэх үүрэг хариуцлага нь элгэнд ноогддог учир ходоодноос цусаар дамжиж элгэнд очиж байгаа болохоос уусан архи тэр чигээрээ улаан хоолойгоор дамжаад элгэнд очиж шингэчихээд байгаа хэрэг бус ажгуу.

 Ингээд элэг маань этанолыг задлахдаа 2 өөр химийн урвал явуулдаг бөгөөд этанолоос acetaldehyde-руу дараа нь acetaldehyde-с ацены хүчил (acetic acid) руу шилжүүлдэг аж. За тэгээд тэр дунд нь боловсруулагддаг химийн бодис нь биенд чүү-чүү хортой гэдгийг дурьдах нь илүүц биз. Ингээд элгэнд явагдах энэ процессын дүнд Pyruvic гэх хүчил  глукоз (сахар) боловсруулах глуконеожиннесис (gluconeogenesis) процесс-т биш бусад үйл ажиллагаанд оролцсоноор тархи сахараар дутдаг аж. (тархинд глюкоз дутлаа гээд сахар үнэрлэж болохгүй шүү) Тархины энергийн эх үүсвэр нь глюкоз байдаг тул энэ бодис дутагдвал тархи шатахуунаар гачигдаж улмаар татганаж эхлэдэг юм. Тиймээс хүн ядарч, хүч чадал суларч бас зан ааш доошоо дээшээ хэлбэлздэг аж.


Comments


Бичлэг: 14 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн




:-)
 
xaax