Ангилал: Бодрол
Монголчууд бид уг үндэс, удам язгуураараа ухаан мөчид, сэтгэхүй дорой ард түмэн юм. Та нар бод, өнө эртний Грек, Ромоос эхлээд, өнөө цагт Америк, Франц нь манлайлаад улс бүхэнд л цэцэн цэлмэг хүмүүс утга төгөлдөр, уран яруу үгсийг мэргэн гэдэг нь баараггүй, оносон гэдэг нь гарцаагүй онч мэргэн сайхан хэлээд байгаа юм. Гэтэл монголчууд яаж байна, зүйрлэх гэж ядаад, сэцэрхэх гэж мунхаглаад, хэлэх гэсэн санаа байхгүй хэдэн үгсийг холбочихно. Тэрийгээ бас ичих ч үгүй зүйр сэцэн үг гээд байгаа юм. Сүржин нэртэй, даржин утгатай гэж, чааваас. Өмөөрөх гээд өрвөлзөөд байх хэрэг байх ч үгүй, өөрт тань зориулаад хэдэн жишээ дурдъя тэгвэл.
Хүн ахтай, дээл захтай...