Мэргэн
2014-03-14
БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА

Ангилал: Бодрол

За цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, дөрөө харшуулан жийж сонгуулиар багахан амьсгална аа. Нэг их сүртэй гүнзгийрэхгүй ээ. Баттай тоо баримт, шинжилгээ судалгаа, нотолгоо үндэслэл, онол монол ярихгүй. Зүгээр л жоохон онхолдоотхоё....

2014-03-14
МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ

Ангилал: Бодрол

Арваад жилийн өмнө дөнгөж хөдлөх гэж байгаа, эсхүл удаан явж байгаа машины өмнүүр хэргээр гүйж орон шүргүүлчихээд мөнгө нэхээд хэвтчихдэг МОДА багагүй дэлгэрээд байлаа. Өөрсдийгөө “хохирогчид” гэх тэдгээр хүмүүсийн ихэнх нь гудамжны архичид, өвгөнт, эмгэнтийнхэн байх бөгөөд хааяа нэг шараа тайлах гэсэн ажил амьдралтай нэгэн ч байсан. Энэ тухай X-Түц /тухайн үед
...

2014-03-14
МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ

Ангилал: Бодрол

Би монгол хэл судлаач хүн биш л дээ. "Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл минь" хэмээн санаашран зовниж суудаг ч хүн биш. Блогтоо бичлэг оруулахдаа аль болохоор үг үсгийн алдаагүй, дүрмийн дагуу бичихийг хичээдэг ч олон блогчдийн бичлэгийн хэлбэр буюу "блогийн хэлээрээ" бичдэгийг нь буруушаагаад байдаг ч нэгэн биш. Энэ талаар надтай надгүй өчнөөн хүмүүс шинжлэх ухааны түвшинд ч бай, энгийн санаа бодлын хэмжээнд ч бай олонтаа маргалдсан, маргалдаж байгаа, маргалдана. Би л дутав гэж. Тэгээд ч бичгийн хэлийг ярианы хэл шигээ болгох, тодруулбал ярьж байгаа дуудлагаараа бичих энэ хэв маяг нь зөв эсхүүл буруу алин болохыг төдийлөн сайтар ухаараагүй байгаа би түүнийг шүүн тунгаана гэж юу байхав. Харин сүүлийн үед монгол үгээ мэдэхгүй байгаа хүмүүсийг л зад шүүмжилмээр, шүүмжлэхээсээ ч илүүтэй Монгол хүн байж, монголдоо төрж өсчихөөд монгол үгнүүдээ мэддэггүйг нь гайхаад байгаа юм. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд би энд нутгийн аялгууны эсхүүл төдийлөн хэрэглэгддэггүй бүүр эсхүүл цаг үеийн хөгжлөө дагаад хэрэглээнээс гарч байгаа, гарчихсан үг хэллэгүүдийн тухай яриагүй шүү, зүгээр л өдөр тутмын хэрэглээний нийтлэг үгсийн талаар бичиж байна..........


2014-03-14
СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ

Ангилал: Бодрол

Миний монгол түмэн үр хүүхэддээ утгыг бодож, бэлэгдлийг ерөөж алдар хайрладаг ардын сайхан уламжлалтай. Харин Америк зэрэг улс утгыг чухалд тооцохгүй, дуудлага, сонсогдох байдлыг илүүд үздэг гэж уншиж байсан юм байна. Нээрээ ч тийм. Жишээ нь Fisher, Fox, Baker гэх мэт. Монгол хүн хүүхэддээ дээрх нэрнүүдээс өгвөл хөөрхий тэр хүүхэд насаараа бусдын доог тохуу болох байлгүй дээ. Хөөе Загасчаан, Үнэгээ, Талхчаан гээд л дуудахаар ямар л олигтой байв гэж. Харин ч доромжлох хүнээ л ингэж дуудах байх. Ойрын жишээ гэвэл "Талх" Ганхуяг байх шив дээ. Ганц нэг нь иймэрхүү байдлаар егөөдүүлээд байгаа болохоос олонх нь аав, ээжийнхээ хайрласан нэрийг "аягүй" сайхан уриатайгаа хослуулж, айхтар сайн ашиглаж байна цаад улс төрчид чинь. ...


2014-03-14
ТЭР ХҮСЭЭГҮЙ

Ангилал: Бодрол

     Заяа охин 14 настай. Бие нь зодуурын сорвитой, сэтгэл нь зовлонгийн шархтай, амьдрал нь гунигт түүхтэй, аав нь архичин намтартай, өөрөө янхан нэртэй, өрөөлд бол явдалтай гичий. Нэр нь Охинзаяа ч, нидэр дээрээ хүүхэн тавилан. Түүнд хүүхэд нас байгаагүй, тэр хүн шиг амьдарч үзээгүй, нүдэнд нь жаргалын цог гэрэлтсэн нь үгүй, нүүрэнд нь баярын инээмсэглэл тодорсон удаагүй....



Хуудас: 2 » Нийт: 9
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн