Мэргэн
2009-01-05
МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Ангилал: Хэн нэгэнд хэрэг болж магад

          Хэн нэгэнд ямар нэг улсын шүүгчийн ёс зүйн дүрэм хэрэгтэй байна уу? Тэгвэл тэр чинь энд байна. Өөрийн орчуулсан шүүгчийн ёс зүйн дүрмийг орууллаа. Англи хэлэндээ төдийлөн сайн биш болохоор тааруу орчуулсан байж магадгүй. Гэхдээ агуулга нь бол бүрэн гарсан гэж бодож байна.


МАКЕДОНИЙН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО
Шүүгчийн ёс зүйн дүрэм
SKOPJE, 1994

          Македонийн шүүгчдийн холбооны гишүүд Бүгд Найрамдах Македони Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангахын тулд, шүүхийн албан тушаалын эрх үүргийн хязгаарыг тогтоон, шүүгчдийн хувийн байдлыг хөнгөлөх, өөрсдийн үйл ажиллагаандаа заавал биелүүлэх шүүгчийн ёс зүйн дүрмийг мөрдлөг болгоно.

          Дүрэм

          1. Шүүгчийн ёс зүйн дүрэм бол Үндсэн хууль, соёрхон баталсан олон улсын гэрээнд үндэслэсэн шүүхийн албан тушаалд шүүгчийн дагаж мөрдөх хамгийн чухал зарчим юм.

          Ёс зүй

          2. Шүүгчийн ёс зүйн зарчмууд удирдлагын ёс суртахууны дүрмүүдэд төдийгүй Үндсэн хуулийн заалтын суурь зарчмуудад үндэслэнэ. Үүнд:

          - Үндсэн хуулинд тусгасан болон олон улсын эрх зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх, эрх чөлөө;
          - Эрх зүйт ёс;
          - Хүмүүнлэг ёс, нийгмийн шударга ёс, эв санааны нэгдэл;
          - Өмчлөх эрхийн эрх зүйн хамгаалалт;
          - Эдийн засгийн болон бизнес эрхлэгчдийн эрх чөлөө.

          Бие даасан байдал

          3. Шүүгчид чөлөөтэй байх ёстой бөгөөд хуулийн тайлбар болон бодит баримтын үнэлгээнд үндэслэн нэг талыг бариагүй, шударга шийдвэр гаргах үүрэгтэй. Мөн урамшуулал, дарамт шахалт, заналхийлэл, хөндлөнгийн оролцоо гэх мэт хэн нэгний шууд болон шууд бус нөлөөнд автан урьдчилан шийдвэр гаргахгүй байх ёстой.

          Шүүгчид шийдвэр гаргахдаа хамт ажиллагсад болон дээд шатны албан тушаалтнуудаас хараат бус байна. Аливаа хэргийг шийдвэрлэхдээ шүүгч зэрэг дэв, цол хэргэмийн нөлөөнд автахгүйгээр өөрийн эрхийн хүрээнд шийдвэр гаргана.

          Зорилт, чиг үүрэг

          4. Шүүгчид албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлж, ёс зүйн дүрмээ баримталснаар шүүх эрх мэдлийн чиг үүрэг, зорилтыг биелүүлнэ.. Үүнд:

          - Хэргийн оролцогч талуудыг хор уршигт холбогдуулсан хуулийг шударга хэрэглэх;
          - Хүний эрхийг хангах хуулийг сахин биелүүлж шүүхийн албан тушаалын дотор тушаал дэвших;
          - Хуульд нийцүүлэн иргэдийн аюулгүй амьдрах баталгааг бүрдүүлэх.

          Хувийн байдал

          5. Шүүн таслах ажиллагаанд хүйс, угсаа, арьсны өнгө, үндэс, нийгмийн гарал, шашин шүтлэг, улс төрийн харъяалал, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхаж үл болно.

          Шүүгч шүүн таслах ажиллагааны үед иргэдийн хувийн байдлыг үнэлэх чадвараа дээшлүүлэхийн тулд соёлын түвшин, үнэт зүйл, улс төр, шинжлэх ухааны ололт, хөгжилтэй танилцсан байх ёстой

          Шүүгчийн нэр төрийн хамгаалалт

          6. Шүүгч ажил үүргээ гүйцэтгэхдээ шүүгчийн нэр төр, алдар хүндийг хамгаалах үүрэгтэй бөгөөд хүн бүртэй шүүгчийн нэр төрийг хамгаалах явдлыг баталгаажуулахыг эрмэлзэж харилцана.

          Мөн шүүгч шүүгчийн нэр төрийг хамгаалахад анхаарахын зэрэгцээ шүүх хуралдааны танхимаас гадна шүүгчийн хувийн байдал, мэргэжил, ёс суртахууны нэр хүндийн түвшин өндөр байх ёстой. Энэ шалтгаанаар шүүгч хувийн болон мэргэжлийн нэр хүндийг нь үгүйсгэсэн аливаа үйлдэл, харилцаа холбооноос татгалзах үүрэгтэй.

          Хэргийн оролцогчидтой харьцах харилцаа

          7. Шүүгч шүүх хуралдаан болохын өмнө нэхэмжлэлийн талуудад зохих ёсны туслалцаа үзүүлэх ёстой. Шүүгч нь шүүх танхимын гадна зөвлөгч, өмгөөлөгч, нэхэмжлэгч зэрэг талуудын аль алиных нь төлөөлөл болон шудрага ёсыг хангахыг эрмэлзэнэ. Шүүгч нь хуулийн нийгэмлэг, холбооны гишүүд болон сургагчид, олон нийтийн яллагч, хамгаалагч, шүүгч болон бусад ажилчидын өмнө адил тэгш хүндлэл үзүүлнэ.

          Асуудал шийдвэрлэхдээ хүлээх үүрэг

          8. Шүүгч нь дүрэм журмыг хүндэтгэх ёстой бөгөөд аливаа шүүхэд байгаа хэргийг үр дүнтэй бүрэн гүйцэт шийдвэрлэхийг эрмэлздэг байх хэрэгтэй. Энэхүү зорилт нь тухайн шүүгчийн хувийн ажил үүргээ биелүүлэх ухамсар болон хуулийн мэдлэгээ нэмэгдүүлэх замаар биелэх бөгөөд аливаа хэрэг шүүх ажиллагааг хугацааг нь үл сунгах, хугацаа сунгахыг бусад оролцогчдод мөн зөвшөөрөхгүй байх замаар зохицуулагдана.

          Хуулийн мэдлэгээ байнга нэмэгдүүлэх

          9. Шүүхийн албаа нэр төртэй, бүрэн гүйцэт гүйцэтгэхийн тулд хуулийн мэдлэгээ байнга дээшлүүлэхийн зэрэгцээ шүүгч нь хууль тогтоол, хуулийн сурах бичиг болон мэргэжлийн ном, сэтгүүл, товхимол, хурал, семинар зэргээс өөрийн бэлдсэн санаа, тэмдэглэл зэргээ эргэн харж байх хэрэгтэй. Өөрийн санаа болон тэмдэглэлээрээ шүүгч нь Үндсэн хуулийн дүрэм журмыг шинээр баяжуулан мэргэшлээ байнга сайжруулах боломжтой. Шүүгч нь шүүхийн албанаас гаргаж байгаа аливаа дүрэм журмыг биелүүлэх болон өөрийн үүрэг хариуцлагаа амжилттай гүйцэтгэх үндэс нь зөвхөн мэдлэгээ байнга, тогтмол нэмэгдүүлэхэд оршино.

          Шүүгч нь олон улсын конвенц, хүний эрхийг хамгаалах бусад дүрэм журмыг сайтар мэддэг байх хэрэгтэй бөгөөд тэдгээрийг аль болох Үндсэн хууль болон хууль эрх зүйн хүрээнд өргөн хэмжээнд боломжтой тохиолдолд нь хэрэгжүүлэхийг хичээх хэрэгтэй юм.

          Халдашгүй бүрэн эрх дарх, ямба

          10. Шүүгчдийг ажил үүргээ гүйцэтгэж байхад тайван байдлыг нь алдагдуулахаас хамгаалах бөгөөд хуулийн өмнө дуудагдах ёсгүй ба шүүгч нь зохих шүүхийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй тохиолдолд хөлс авах ёсгүй.

          Шүүгчийг дээрх мэдээлэлтэй хамааралтай асуудлаар ямар нэгэн байдлаар мэдүүлэг өгөх, гэрчлэхийг шаардах ёсгүй.

          Бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгчид нь цалин авах эрхтэй бөгөөд тэтгэвэрт гарсныхаа дараа тэтгэвэр халамж авах, хүртэх эрхтэй.

          Шүүгчийн цалин, тэтгэвр нь зэрэг дэв, цол хэргэм, шүүхийн албаны үүрэг, хариуцлагаас нь хамаарах бөгөөд үүнийг нь хэн нэгэн болон ямар нэгэн акт тогтоолоор багасгах ёсгүй.

          Шүүгчийн болон түүний гэр бүлийн амь нас, аюулгүй байдлыг тухайн салбарт хамаарах гүйцэтгэх байгууллагынхан байнга хамгаалж, баталгаажуулж байх ёстой.

          Шүүхийн албанаас хамаарах хязгаарлалт

          11.

        ⇒ Ш шүүгч бие даасан байдал болон нэр хүндэд нь сөргөөр нөлөөлөх шүхийн бус алба, ажил гүйцэтгэж болохгй;
        ⇒ Ш шүүгч нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заагаагүй тохиолдолд зөвлөх шинжтэй сануулга өгөх эрхгүй;
        ⇒ Ш шүүгч нь хувийн хөрөнгө оруулалт болон эд хөрөнгөтэй холбоотой ажиллагаанаас бусад бизнесийн үйл ажиллагаанд оролцохоос татгалзах ёстой;
        ⇒ Ш шүүгч нь хуулийн туслалцаа үзүүлэх ажиллагаанд оролцохгүй байх ёстой;
        ⇒ Ш шүүхийн албанд харшлах ашиг сонирхлын зөрчил үүсэхэд шүүгч нь нэг талыг барилгүй асуудалд хандах ёстой

          Дүрэм журмыг хэрэгжүүлэх

          12. Эдгээр дүрэм журмыг дагаж мөрдөнө гэдэг бол шүүгчийн хувьд нэр төр, ёс суртахууны асуудал бөгөөд тэдгээрийг сайжруулан баяжуулж улмаар бусдад хууль дүрмийг даган мөрдөх, хүндэтгэх үлгэр жишээ болдог.

          Дүрэм зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

          13. Дээрхи дүрмийг зөрчсөн тохиолдолд шүүгч нь ёс суртахууны хариуцлага хүлээнэ.


Comments

2009-04-09 -

Бичсэн: Мэргэн Б (зочин)

Зүгээрээ. Харин би энд блог хөтлөхөө больсон. http://mergenii.blog.banjig.net/ энд байгаа. магадгүй хэрэгтэй юм байвал сонирхож орж үзээрэй.

. Шууд холбоос


2009-04-09 -

Бичсэн: Зочин

broken heart

. Шууд холбоос


2009-04-09 - Turuu

Бичсэн: Зочин

Mergen ahaa tand bayarlalaa. shuugshiin yos zuin durem haij yawsn chin tanii blogruu orsn harin bj bn.amjilt happy

. Шууд холбоос



Бичлэг: 19 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн




:-)
 
xaax