Мэргэн
2014-03-14
МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ

Ангилал: Бодрол

Би монгол хэл судлаач хүн биш л дээ. "Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл минь" хэмээн санаашран зовниж суудаг ч хүн биш. Блогтоо бичлэг оруулахдаа аль болохоор үг үсгийн алдаагүй, дүрмийн дагуу бичихийг хичээдэг ч олон блогчдийн бичлэгийн хэлбэр буюу "блогийн хэлээрээ" бичдэгийг нь буруушаагаад байдаг ч нэгэн биш. Энэ талаар надтай надгүй өчнөөн хүмүүс шинжлэх ухааны түвшинд ч бай, энгийн санаа бодлын хэмжээнд ч бай олонтаа маргалдсан, маргалдаж байгаа, маргалдана. Би л дутав гэж. Тэгээд ч бичгийн хэлийг ярианы хэл шигээ болгох, тодруулбал ярьж байгаа дуудлагаараа бичих энэ хэв маяг нь зөв эсхүүл буруу алин болохыг төдийлөн сайтар ухаараагүй байгаа би түүнийг шүүн тунгаана гэж юу байхав. Харин сүүлийн үед монгол үгээ мэдэхгүй байгаа хүмүүсийг л зад шүүмжилмээр, шүүмжлэхээсээ ч илүүтэй Монгол хүн байж, монголдоо төрж өсчихөөд монгол үгнүүдээ мэддэггүйг нь гайхаад байгаа юм. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд би энд нутгийн аялгууны эсхүүл төдийлөн хэрэглэгддэггүй бүүр эсхүүл цаг үеийн хөгжлөө дагаад хэрэглээнээс гарч байгаа, гарчихсан үг хэллэгүүдийн тухай яриагүй шүү, зүгээр л өдөр тутмын хэрэглээний нийтлэг үгсийн талаар бичиж байна..........


2014-03-14
СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ

Ангилал: Бодрол

Миний монгол түмэн үр хүүхэддээ утгыг бодож, бэлэгдлийг ерөөж алдар хайрладаг ардын сайхан уламжлалтай. Харин Америк зэрэг улс утгыг чухалд тооцохгүй, дуудлага, сонсогдох байдлыг илүүд үздэг гэж уншиж байсан юм байна. Нээрээ ч тийм. Жишээ нь Fisher, Fox, Baker гэх мэт. Монгол хүн хүүхэддээ дээрх нэрнүүдээс өгвөл хөөрхий тэр хүүхэд насаараа бусдын доог тохуу болох байлгүй дээ. Хөөе Загасчаан, Үнэгээ, Талхчаан гээд л дуудахаар ямар л олигтой байв гэж. Харин ч доромжлох хүнээ л ингэж дуудах байх. Ойрын жишээ гэвэл "Талх" Ганхуяг байх шив дээ. Ганц нэг нь иймэрхүү байдлаар егөөдүүлээд байгаа болохоос олонх нь аав, ээжийнхээ хайрласан нэрийг "аягүй" сайхан уриатайгаа хослуулж, айхтар сайн ашиглаж байна цаад улс төрчид чинь. ...


2014-03-14
ТЭР ХҮСЭЭГҮЙ

Ангилал: Бодрол

     Заяа охин 14 настай. Бие нь зодуурын сорвитой, сэтгэл нь зовлонгийн шархтай, амьдрал нь гунигт түүхтэй, аав нь архичин намтартай, өөрөө янхан нэртэй, өрөөлд бол явдалтай гичий. Нэр нь Охинзаяа ч, нидэр дээрээ хүүхэн тавилан. Түүнд хүүхэд нас байгаагүй, тэр хүн шиг амьдарч үзээгүй, нүдэнд нь жаргалын цог гэрэлтсэн нь үгүй, нүүрэнд нь баярын инээмсэглэл тодорсон удаагүй....


2014-03-14
ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ

Ангилал: Бодрол

     Монголчууд бид уг үндэс, удам язгуураараа ухаан мөчид, сэтгэхүй дорой ард түмэн юм. Та нар бод, өнө эртний Грек, Ромоос эхлээд, өнөө цагт Америк, Франц нь манлайлаад улс бүхэнд л цэцэн цэлмэг хүмүүс утга төгөлдөр, уран яруу үгсийг мэргэн гэдэг нь баараггүй, оносон гэдэг нь гарцаагүй онч мэргэн сайхан хэлээд байгаа юм. Гэтэл монголчууд яаж байна, зүйрлэх гэж ядаад, сэцэрхэх гэж мунхаглаад, хэлэх гэсэн санаа байхгүй хэдэн үгсийг холбочихно. Тэрийгээ бас ичих ч үгүй зүйр сэцэн үг гээд байгаа юм. Сүржин нэртэй, даржин утгатай гэж, чааваас. Өмөөрөх гээд өрвөлзөөд байх хэрэг байх ч үгүй, өөрт тань зориулаад хэдэн жишээ дурдъя тэгвэл.

      Хүн ахтай, дээл захтай...


2014-03-14
ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!

Ангилал: Бодрол

      “Эрх чөлөөний үнэ төлөөс нь байнгын сонор сэрэмж юм” гэж Америкийн ерөнхийлөгч агсан Томас Жефферсон нэгэнтээ хэлсэн байдаг. Иргэд өчүүхэн төдий сэрэмж алдах аваас төр элдвээр шалтаглан эрх, эрх чөлөөг тань дээрэмдэж, шим шүүсийг чинь сорж, тэр чинээгээрээ өөрөө улам бүр данхайн томорч, баяжин хөлжсөөр байх болно. Төр гэх хийсвэр ойлголтын цаана түүнийг төлөөлсөн төрийн албан тушаалтан, алба хаагчид байгаа, тэр нь мэдээж хүн. Хүн л болсон хойно мөнхийн эрх ашгийн төлөө тэмцэнэ, шуналтана, шүлэнгэтэнэ, өлөв долов хийж, өнгө мөнгөний хойноос хөөцөлдөнө. Хэн нэгний эзэнгүйдүүлж орхисон юмс “хүний” хувьд бөөн олз. Анхаарч тордоогүй хөсөр хаясан эрхийг чинь а...


Хуудас: 2 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн