Мэргэн
2009-01-04
ЭССЭ БИЧИХ АГУУ БӨГӨӨД САНААНД ОРОМГҮЙ ДОЛООН САНУУЛГА

Ангилал: Хэн нэгэнд хэрэг болж магад

          Сурагч, оюутнуудад эссэ бичих шаардлага байнга л тулгарч байдаг. Эссэ бичих чадвартай байх нь хичээлээс гадна сүүлийн үед ихээр зохион байгуулагдах болсон шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаануудад оролцоход ихээхэн хэрэгтэй . Өөрөөр хэлбэл эссэ сайн бичээд сурчихсан байхад сургалтын төлбөр бол асуудал биш гэх үү дээ. Тиймээс нэг хүнд ч гэсэн хэрэг болж юун магад хэмээн эссэ бичихэд анхаарах хамгийн энгийн сануулгыг тусгасан дараах зөвлөмжийг олж орууллаа.

ЭССЭ БИЧИХ АГУУ БӨГӨӨД САНААНД
ОРОМГҮЙ ДОЛООН САНУУЛГА

          1. Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй

          Эссэ бол гараагаа 10 оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш.

          Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин ТАНЫ тухай сэтгэгдлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.

          2. Танд нэг гоц санаа байх ёстой

          Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймд та мянга түмэнтэй таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрүүлэхэд сургасан, эмээгийн үхлээс болж сарнай үнэртдэг болсон, би бусдад тус хүргэхийг хүсдэг учраас эхлээд өөртөө тусална/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой үнэлгээ авахгүй л болов уу.

          Үнэндээ, дэвшүүлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.

          3. Гол санаа тань өөриймсөг бөгөөд нүсэр биш байх ёстой

          “ТОМ СЭДЭВ”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хүний ерөнхий зан төрх гэх мэт илэрхий нүсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан ТОМ САНАА-ны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа бол санаанд оромгүй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.

          Амжилтгүй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань үгүй болсоныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгүй, өгөөмөр хүн байсныг дурсан санасан.

          Арай илүү хувилбар: Нагац ах Харриг нас барах үед эцэг, эх маань надад анх нас бие гүйцсэн хүн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоёр долоо хоногийн дараа л сая тэрхүү гунигт мэдээг дуулгасан юм.

          Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шүү дээ/. Таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хүрээнд өөрийн тухай өгүүлэн бичвэл зохино. Ийнхүү бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших тэмүүлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” өгүүлэгдэхүүн нь нагац Харри ч биш, эцэг эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хүсэл тэмүүлэл, чадвар дэвшлийн тухай юм.


          4. Үлгэр-1: Сул чөлөөтэй бай, бүү тэвд

          Багш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямар ч дасгал, сургуулилтгүй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсны дараа л сая сэтгэл өег болно гэсэн үг.

          5. Үлгэр-2: Сул чөлөөтэй бай, бүү тэвд

          Та өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polariod-аар авахуулсан болон ахынхаа хуриман дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд хамгийн дөхөмтэй – Таныг хийж буй ажилдаа махруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг сонгоно гэсэг үг юм.

          6. Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол түүнийгээ гээж болохгүй

          Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрүүлэхүйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хүсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. Өсвөр насныхны зовинол, ичгүүргүй явдлууд багш хүнд тун залхмаар байдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй.

          Та ямар нэг зүйлд сэтгэл татагддаг бол тэрхүү сэтгэл, итгэл үнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дүүдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, түүх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хүргэж чадвал багшид үнэлэгдэх боломж тань төдийчинээ нэмэгдэнэ.

          7. Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр үр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл

          ХАРИЛЦАН ЯРИА, ИШЛЭЛ

          Тааруухан хувилбар: Миний төгөлдөр хуурын багш, хатагтай Фон Крабб зөвхөн төгөлдөр хуур тоглохыг заагаад зогсохгүй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Түүний англи хэл нэг их сайнгүй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би түүнийг үргэлж санах болно.

          Илүү хувилбар: “Алекс, чамайг төгөлдөр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хүмүүсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бүр анхныхаа өдөр л түүний араас өөр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бөмбөг” гэж дуудахгүй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. бид шоолон ярилцдаг ч түүнийг хүндэтгэж бас эмээдэг байсан.

          Сануулга: Эссэний бичилтэд хатагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан өгүүлбэл утга төгс болж үл чадна. Хоёр дахь бичилт түүний дутагдал, иш татсан зүйлээр илүү байгаа тул зохиогч буюу Алексийн тухай ойлголт өгч, түүний талаар аятайхан сэтгэгдэл төрүүлж байна. Уншигчийн сонирхлыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц түлхүүр нь юм. Танд илүү хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргүй. Үүнийг их сургуулийн профессорууд ч тэр бүр чаддаггүй. Гагцхүү ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дүрийн үгийг олж иш татвал өөрт тань тустай.

          ЖИШЭЭ:

          Эдгээр өгүүлбэрийн аль нь илүү вэ?

          А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нөгөө хэсэгт нь томоохон эдлэн газар бүхий байшингуудтай том хотын захын нэгэн дүүрэгт суудаг.

          Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн үзэлгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бүхий Линкольний эдлэнд амьдардаг.

          Сануулга: Хоёр өгүүлбэрийн Б нь арай илүү байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагүй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын пүүст ажилладаг” гэж бүү бич.  Үүнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнорд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр.

          Мэдээж аливааг хэт дэлгэрүүлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишүүнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж бичиж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгүй мэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.

Кембриджийн Их Сургуулийн эссэн үйлчилгээний албаны заавраас.



Comments

2013-04-29 -

Бичсэн: Зочин

гоё шүү алга ташилт

. Шууд холбоос


2013-03-03 -

Бичсэн: Иргалы (зочин)

даж 2

. Шууд холбоос


2010-10-07 -

Бичсэн: Зочин

алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт

. Шууд холбоос


2010-05-13 -

Бичсэн: Зочин

миа баяртай байна улайх

. Шууд холбоос


2009-10-02 -

Бичсэн: Зочин

алга ташилт миа ярзайтал инээх ярзайтал инээх гоё шүү үнсэлт

. Шууд холбоос


2009-09-27 -

Бичсэн: Мэргэн

Банжиг рүү нүүгээд ийшээ ерөөсөө ороогүй юу болчихсон юм бэ хараал ерөөл аль аль нь байна аа

. Шууд холбоос


2009-09-19 -

Бичсэн: Зочин

гоё шүү

. Шууд холбоос


2009-09-08 - Бүдүүлэг новшид

Бичсэн: Зочин

хэргийг нь гаргаж чадахгүй бол хохь нь малаа. чам шиг усан толгойтнууд ойлгохгүй

. Шууд холбоос


2009-09-08 - зайл цаашаа

Бичсэн: Зочин

хэрэгтэй юм алга ууртай

. Шууд холбоос


2009-06-01 -

Бичсэн: Зочин

























laughing

. Шууд холбоос



Бичлэг: 30 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн


Me, myself & I

Холбоосууд

. Нүүр хуудас
. Архив
. Танилцуулга
. Хуулийн сан
. Жиргээ
. Инстаграм
. Спортын цонх форум
. НБА
. Манчестер Юнайтед
. Фантази НБА
. Баабар

Сүүлийн бичлэгүүд

. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ
. АВЛИГА БА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИД
. АЛДСАН УТСАА ОЛОХ НЬ
. БААРАГГҮЙ БАЯЖААРАЙ, ТОДОРХОЙ ТОМРООРОЙ
. БИ АНГЛИ, ОРОС, ПАШТУ, ФАРСИ, БАНГЛА, МАЯА, ФОН ХЭЛТЭЙ
. БОЛОВСРУУЛААГҮЙ БОДЛЫН ЦУГЛУУЛГА
. МАШИНД МӨРГҮҮЛВЭЛ ДОХ ТУСНА ШҮҮ
. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ҮГЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛЖ ДЭЭ
. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ
. ТЭР ХҮСЭЭГҮЙ
. ҮГНИЙ ЦААНА ҮГ БИЙ
. ХАЙРЫН ТӨӨРӨГ
. ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР БАЙХ УУ?!
. ШАРТАЛТ
. ЭРҮҮГИЙН ЖИШЭЭ БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ, ЖИШЭЭ БОДЛОГО
. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ҮНДСЭН АРГА ЗҮЙ
. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
. МАКЕДОНИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. БИ ЧАМД ХАЙРТАЙ

Найзууд

Блогт байрлуулсан бичлэгүүдээс бүтнээр болон хэсэгчлэн хуулах гэж байгаа бол ишлэл авна уу!

© Мэргэн




:-)
 
xaax